Цаг үеийн мэдээ

            ОХУ коронавирусний халдвараас болж хойшлуулсан ялалтын баярын сүрт жагсаалыг 6 дугаар сарын  24-нд хийхээр болсон байна. Дэлхийн 2 дугаар дайнд ялалт байгуулсан зөвлөлтийн цэргүүд 1945 оны 6 дугаар сарын 24-нд улаан талбайд ялалтын түүхэн сүрт жагсаалыг зохион байгуулж байжээ.

            ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин түүхэн энэ өдрийг сонгож аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын сүрт жагсаалыг зохион байгуулах шийдвэрийг өчигдөр гаргасан байна. Ингэхдээ сүрт жагсаалд оролцогчдыг коронавирусний халдвараас хамгаалах боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллахыг үүрэг болгосон байна.