Цаг үеийн мэдээ

Коронавирусний халдвараас болж 2 сарын турш хаалттай байсан Нью-Йоркийн хөрөнгийн бирж үйл ажиллагаагаа сэргээсэн байна. Нью-Йоркийн захирагч Эндрю Куомо хөрөнгийн биржийн үйл ажиллагааг нээж товчлуурыг дарсан байна.

            Коронавируст цар тахлаас шалтгаалан Нью-Йоркийн хөрөнгийн бирж  шинэ дүрмүүдийг мөрдөн ажиллах юм. Вакцин гараагүй учир цар тахлын энэ цаг үед бид шинэ дүрмээр аюулгүй байдлыг сахин ажиллах болно гэдгийг хөрөнгийн биржийн ерөнхийлөгч Стейси Каннингем мэдэгдсэн байна.

            Шинэ дүрмийн дагуу хөрөнгийн биржийн нийт трейдерүүдийн дөрөвний нэг хувь нь л ажилдаа эргэн орж байгаа юм байна. Тэд ажилдаа ирэхдээ нийтийн тээврийг ашиглах ёсгүйгээс гадна заавал амны хаалт зүүж, үүдэнд халуунаа шалгуулж, хоорондын зайгаа баримтлах ёстой юм байна. Мөн трейдерүүдийг тусгаарласан өнгөгүй дэлгэцийг суурилуулсан байна.

Эх сурвалж: ВВС