Цаг үеийн мэдээ

      Хятадын Хэнань мужийн Сань Мэнь Шя хотын археологийн хүрээлэнгийн археологичид Хатан голын хөвөөнөөс эртний 600 гаруй булш илрүүлж, түүх соёлын 2000 гаруй ширхэг эд өлөг олжээ.

       Эртний булшнууд Хатан голын өмнө эргээс 500 метрийн зайтай орших Сань Мэнь Шя хотын Хөүчунь тосгон байрлах нутгаас олджээ. Олдворуудыг судлахад  Чинь гүрний сүүлч, Хань гүрний эхэн үеийн болон Тан гүрэн, Мин, Чин гүрний үеийнх юм байна.

      Булшнуудаас шаазан, алт, мөнгө, хаш, чулуу, ясан эдэл нийт 2000 гаруй эд өлгийн зүйлс гарчээ.

  

    Сонирхуулахад Хатан гол нь Өвөр Монгол зэрэг Хятадын 9 муж, өөртөө засах орноор  дамжин урсдаг, газар зүйн өвөрмөц байршил бүхий гол юм байна. 

    Хатан гол жил бүрийн 11 дүгээр сарын  дундуур Өвөр Монголын хэсгээр  хөлдөж, өвөл хаврын улиралд цөн түрэн, үерлэдэг аж.