Цаг үеийн мэдээ

       Аргентины цагдаа нар урьд хойчид болж байгаагүй хэрэг илрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ. Аллагын хэргийн гол гэрчээр хохирогчийн тоть дуудагдсан байна. Инээдтэй сонсогдож байгаа ч шувууны өгсөн мэдүүлгийг хэрэгт аль хэдийнээ хавсаргасан гэнэ. 

     Хэргийн материалаас үзвэл 2018 оны 12 сард Сан-Фернандо хотын иргэн болох 46 настай Элизабет Толедо (Elizabeth Toledo) хүчирхийлүүлэн амиа алдсан хэрэг гарсан. Хэргийн мөрдөн байцаагчид хохирогчийн хөршүүдийг сэжиглэж байсан ч тэдэнд хангалттай нотлох баримт байгаагүй. Хэргийн газрыг хамгаалалтад авсан ажилчдын нэг нь санамсаргүйгээр хачирхалтай сонин үгсийг хэлж байгаа тоть шувууг анзаарсан байна.

     Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар тоть эзнийхээ сүүлийн үгсийг давтаж байсан: "Үгүй ээ, хэрэггүй, намайг явуулаач!" Харин эмэгтэйг үхсэний дараа тоть: "Та нар яагаад намайг зодож байгаа юм?" хэмээн орилсныг хохирогчийн хөрш сонссон байна. Яаг ингэхтэй зэрэгцэн сэжигтнүүдийн нэг хохирогчийн гэрээс зугтан гарсан аж.

Тотьний өгсөн мэдүүлгийг аль хэдийнээ хэрэгт хавсаргасан байна. Мөн өөр гэрч байхгүй тул тоть уг хэргийн гол гэрч болж  аллагын хэргийн дэлхийн хамгийн анхны шувуу гэрчээр тодорсон байна.