Цаг үеийн мэдээ

ОХУ-ын нийслэл Москва хотын “Коломенское” цэцэрлэгт хүрээлэнд зугаалж байсан хоёр иргэн аянгад цохиулж унасан байна. Аянгад цохиулсан 45 настай эрэгтэй, 44 настай эмэгтэйг яаралтай эмнэлэгт хүргэсэн байна.

Гэрчийн ярьж байгаагаар хосууд борооны шүхрээ дэлгэн, модны мөчир доор зогсож байсан байна. Модон дээр аянга буусны дараа залуус газарт унасан байна. Ойролцоо явж байсан хүмүүс тэдэнд анхан шатны тусламж үзүүлж, түргэн дууджээ.

Эх сурвалж: НТВ