Цаг үеийн мэдээ

Энэ оны сүүлээр АНУ-д болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөж байгаа тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп коронавирусний дэгдэлт өндөр байгааг үл тоомсорлон олон мянган хүнийг хамарсан уулзалтыг зохион байгууллаа.

Оклахома мужид болсон дэмжигчдийнх нь уулзалтад цагаан ордны тооцоолж байснаас цөөн хүн ирсэн бөгөөд 20 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд хоосон жигүүр нэлээдгүй байсан байна. Уулзалтад оролцохыг хүссэн нэг сая гаруй хүн тасалбар авах хүсэлтээ илгээсэн хэмээн Дональд Трамп энэ долоо хоногийн эхээр мэдээлж байсан  юм.

Уулзалт болохын өмнөх өдөр Оклахома мужид коронавирусний халдварын 352 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Нэг дор олон мянган хүнийг дотор талбайд цуглуулах нь халдварын шинэ дэгдэлтийг бий болгох аюултай гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар байсан юм.

Уулзалтад оролцогчид коронавирусний халдвар авсан тохиолдолд Трампын сонгуулийн штабыг шүүхэд өгч, ямар нэгэн гомдол гаргахгүй гэсэн албан ёсны баримтад гарын үсгээ зурсан байна. Мөн дотогш нэвтрэхийн өмнө халуунаа шалгуулсан бөгөөд иргэдийн ихэнх нь, Трамп ч гэсэн өөрөө амны хаалтгүй байсан байна.

Трампын хүчтэй өрсөлдөгчөөр тооцогдож байгаа Жое Байден сонгуулийн кампанит ажлаа Делавер муж дахь гэрээсээ цахим хэлбэрээр явуулсаар байгаа юм.

Эх сурвалж: ВВС