Цаг үеийн мэдээ

Энэтхэгийн Мадхья-Прадеш мужид хорио цээрийн дэглэмийг зөрчсөн иргэдийг коронавирусний халдвартай хүмүүсийг эмчилж байгаа эмнэлгүүдэд албадан дайчилж, ажилуулахаар болсон байна.

Олон нийтийн газар амны хаалт зүүгээгүй иргэдийг доод тал нь гурван хоног цар тахлын эсрэг тэмцэлд туслуулж, мөнгөн торгууль оногдуулах юм байна. Дайчлагдсан иргэд мөн айл өрхүүдээр явж, коронавирусний халдвартай иргэн байгаа эсэхийг илрүүлэх юм байна.

Энэтхэг улс нь халдварын тохиолдлоороо АНУ, Бразил улсуудын араас гуравдугаарт бичигдэж байгаа юм. Тус улсад 720 мянга орчим хүн халдвар авч 20,160 хүн амиа алдаад байна.

Эх сурвалж: Newindianexpress