Цаг үеийн мэдээ

Зааны ясан эрэг буюу Кот д`Ивуар улсын Ерөнхий Сайд Амаду Гон Гулибали сайд нарын танхимын уулзалтан дээр бие нь муудаж эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа удалгүй таалал төгссөн байна.

Энэ жил 61 настай тэрээр 2012 онд зүрх шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн бөгөөд Франц улсад 2 сарын турш зүрхний эмчилгээ хийлгээд эх орондоо ирээд удаагүй байжээ. Түүнийг таалал төгссөнтэй холбогдуулан улсынх нь Ерөнхийлөгч төрийн хэмжээнд гашуудал зарласан байна.

2017 оноос хойш Ерөнхий Сайдаар ажиллаж байсан 61 настай Гон Гулибали нь энэ оны 10 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч намаас нэр дэвшин өрсөлдөх гэж байсан юм. Гэвч улсынхаа дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдох өндөр магадлалтай хүнээр тооцогдож байсан түүний гэнэтийн үхэл сонгуулийн хувь заяаг тодорхойгүй болгоод байгаа юм байна.

Эх сурвалж: ВВС