Цаг үеийн мэдээ

Жонс Хопкинсийн их сургуулийн судалгаагаар АНУ-д коронавирусний халдвар авсан хүний тоо 3 саяд хүрч, 131 мянга орчим хүн цар тахлаар амиа алджээ.
Тус улсад зөвхөн мягмар гарагт халдварын 60.000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдрийн доторх хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Өмнө нь 7-р сарын 2-нд 55,220 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нэг өдрийн доторх хамгийн өндөр тохиолдолд тооцогдож байсан юм.

Зөвхөн Калифорни, Техас мужуудад тус бүр 10 мянга гаруй хүн нэгхэн хоногт шинээр халдвар авсан байна.

АНУ-д халдвар эрчимтэй тархаж байгаа ч цагаан ордноос сургуулиудын үйл ажиллагааг сэргээхийг санал болгож байгаа юм байна.

Эх сурвалж : ВВС