Цаг үеийн мэдээ

Афганистанд алба хааж байсан Польш цэрэг Камил Станек 6 жилийн турш тэжээсэн пума шилүүсээ амьтны хүрээлэнд өгөхөөс татгалзаж ой модонд нуугдсан байна.

Польш улсад зэрлэг амьтныг гэрийн нөхцөлд тэжээхийг хуулиар хориглодог учир шилүүсийг нь Познань хотын амьтны хүрээлэнд өгөх шийдвэрийг шүүхээс гаргасан юм байна.

Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхээр ирсэн албаны хүмүүсийн өөдөөс Польш цэрэг хутга барин эсэргүүцэл үзүүлэн, зэрлэг муураа аваад ой руу зугтжээ. Тэдний араас 200 гаруй цагдаа 3 хоногийн турш хөөсний эцэст Камил Станек өөрөө бууж өгсөн байна.

Түүний Нубия нэртэй пума шилүүсийг албаныхан амьтны хүрээлэнд аваачиж өгчээ. Станек шилүүсээ 6 жилийн өмнө Чех улсаас авчирч байсан бөгөөд өнгөрсөн хугацаанд гэртээ тэжээж байсан юм байна.