Цаг үеийн мэдээ

Туркийн зүүн хэсгийн Ван мужийн Артос ууланд тагнуулын онгоц осолдож 7 хүн амиа алдсан талаар Туркийн дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна. Одоогоор ослын шалтгаан тодорхойгүй байна.

Амиа алдагсдын 2 нь нисгэгч, үлдсэн 5 нь аюулгүйн албаны ажилчид юм байна. Тагнуулын онгоц нь Ван болон Хаккари мужуудад энэ даваа гаргаас хойш тагнуулын ажиллагаа явуулж байсан юм байна.

Нисгэгчид хамгийн сүүлд орон нутгийн цагаар 10 цаг 32 минутын үед холбоо барьсан бөгөөд 13 минутын дараа радараас алга болж холбоо тасарчээ.

 

Эх сурвалж: Anadolu Agency