Цаг үеийн мэдээ

Баянгол дүүрэг Хувьсгалчдын гудамж 6-р бичил хороолол явах зам буюу Эх нялхасын зүүн хойд уулзвараас UBS телевизийн баруун урд уулзвар хүртэл автозамыг 2020.08.08-ны 23.00 цагаас 2020.08.09-ний 23.00 цагийн хооронд хөдөлгөөнийг бүрэн хааж Цэвэр усны шугам суурилуулах ажил хийгдэнэ.

Мөн Чингэлтэй дүүрэг, Их тойруу, Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэлх автозамын зүүнээс баруун чиглэлийг 2020.08.05-ны 23.00 цагаас 2020.08.19-ны 06.00 цагийн хооронд бүрэн хааж цэвэр, бохир усны шугам суурилуулалтын ажил хийгдэнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн цагаа зөв төлөвлөн, дураараа биш дүрмээрээ хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.