Цаг үеийн мэдээ

2020.08.08 БЯМБА ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр

Үс засуулбал : Өлсөж ундаасна 

Наран ургах, шингэх : 05.38 - 20.17

Барилдлага : Идэр 

Шүтэн барилдлага : Тийн мэдэхүй 

Суудал : Хий 

Аргын тооллын 8 сарын 8. Санчир гараг. Билгийн тооллын 20. Могойг хүлэгч одтой харагчин хонь өдөр. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал худалдан авах, мал түгээх, сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, хийморийн дарцаг хатгахад  сайн. Эрдэнийг гадагш өгөх, уул, овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.