Цаг үеийн мэдээ

2020.08.09 НЯМ ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын найман цагаан мэнгэтэй хөх бич өдөр

Үс засуулбал : Өвчин ирнэ 

Наран ургах, шингэх : 05.40 - 20.16

Барилдлага : Үхэх 

Шүтэн барилдлага : Хуран үйлдэхүй 

Суудал : Гал 

Аргын тооллын 8 сарын 9. Адъяа гараг. Билгийн тооллын 21. Дэлгэрүүлэгч одтой хөх бич өдөр. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.