Цаг үеийн мэдээ

2020.08.10 ДАВАА  ГАРАГ

Зуны адаг харагчин хонин сарын долоон улаан мэнгэтэй хөхөгчин тахиа өдөр

Үс засуулбал : Идээ ундаа элбэг олдоно

Наран ургах, шингэх : 05.41 - 20.14

Барилдлага : Үл зохилдох 

Шүтэн барилдлага : Мунхрахуй

Суудал : Шороо

Аргын тооллын 8 сарын 10. Сумъяа гараг. Билгийн тооллын 22. Шийдэм одтой хөхөгчин тахиа өдөр. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба гарагийг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.