Цаг үеийн мэдээ

Хуваарийн дагуу өчигдөр 19:15 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоц “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан байна.

Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүлийн 61, өндөр настан 16, эрүүл мэндийн шалтгаантай 38, бусад шалтгаантай 141, нийт 256 иргэн эх орондоо иржээ.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Намуун”, “Тайж”, “Зүчи” зочид буудалд тусгаарлах юм.

Есдүгээр сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар, 24-нд Сөүл-Улаанбаатар, 25-нд Сидней-Улаанбаатар, 28-нд Сиатл-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх аж.