Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Баянгол дүүргийн 25 дугаар хороо, “Голден парк” хотхоны 104 дүгээр байрны найман давхрын тагтан дээр гал гарч байна гэсэн дуудлагыг 10.12-ны өдрийн 10:31 цагт хүлээн авсан байна. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 10 цаг 39 минутанд очсон бөгөөп тус байрны иргэн М-ын тагтан дээрх эд, хогшил шатаж байсныг 15 минут ажиллаж унтраажээ.

Эх сурвалж: ОБЕГ