Цаг үеийн мэдээ

Иргэнээс ирүүлсэн  гомдлын дагуу БГДүүргийн гуравдугаар хороо, Нарны хороололын 18 дугаар байрны 22 давхарын 2201 тоотод үйл ажиллагаа явуулж байсан “Бяцхан үрс” нэртэй хүүхэд харах үйлчилгээнд хамтарсан хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар  холбогдох газар нь зөвшөөрөлгүй, хүмүүжлийн  орчны эрүүл ахуй, аюулгүй байдал, стандартын шаардлага хангахгүй нөхцөлд бага насны хүүхдүүдийг харж үйл ажиллагаа явуулж байжээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 18 дугаартай тогтоолоор үйл ажиллагааг зогсоох арга хэмжээ авч, Зөрчлийн хэрэг үүсгэж  зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.