Цаг үеийн мэдээ

Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн талд нийтийн эзэмшлийн зам талбайд дугуй шатааж байгаа байдалд хяналт шалгалт хийсэн байна.

Шалгалтаар иргэн Б.Г нь агаарын чанарыг сайжруулах 4 дүгээр бүсэд дугуй шатааж, ойр орчныг бохирдуулж байсан тул Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль ногдуулж, зөрчлийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар хүргүүлж биелэлтэд хяналт тавин ажиллаж байгаа аж.

Мөн МХЕГ-аас агаарын чанарыг сайжруулах бүсэд хог хаягдал шатааж орчныг бохирдуулахгүй байхыг анхаарууллаа.