Цаг үеийн мэдээ

 

AirPods Studio 

Apple компани AirPods цувралаа цоо шинэ чихэвчээр баяжуулахаар ажиллаж байгаа нь гарцаагүй. Онлайн ертөнцөд “AirPods Studio” гэж нэрлэгдээд байгаа шинэ бүтээгдэхүүний талаарх таамаг яриа олон сарын өмнөөс гарсаар байгаа юм.

Мэргэжилтнүүдийн таамаглалаас харахад ‌AirPods Studio‌ нь 349 долларын үнэтэй, Active Noise Cancellation буюу дуу, чимээ тусгаарлагч бүхий классик загвартай байх бололтой. Apple компани энэхүү бүтээгдэхүүнийг iPhone 12-той хамт 10 сард гаргаж магадгүй юм. Apple өөрийн вэб хуудас дээрээс бусад компаниудын чихэвч худалдаалахаа зогсоосон нь Airpods Studio зарах бэлтгэл байж магадгүй аж.

AirTags

Хэрэв та хүссэн объектоо тэмдэглэж, байршлыг нь ‌iPhone‌-оор хянах боломжтой бол яах вэ? Энэ бол AirTags-ийн хийх зүйл. ‌AirTags‌ нь Bluetooth холболтын тусламжтайгаар хайсан зүйлийг тань олж өгөх хавтан хэлбэрийн жижиг төхөөрөмж юм. Зах зээл дээр Tile, Adero зэрэг хэд хэдэн ижил төстэй бүтээгдэхүүнүүд байдаг боловч Apple-ийн хувилбар нь Apple төхөөрөмжүүдтэй илүү нягт хамтран ажиллах болно. Мэргэжилтнүүд ‌AirTags‌-ийн талаар жил гаруйн өмнөөс ярьж байгаагаас харахад Apple ийм төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргахаар тодорхой хугацаанд хугацаанд ажиллаж байгаа бололтой.

Энэхүү бүтээгдэхүүний нээлтийг 10-р сарын үйл ажиллагаатай шууд холбох зүйл байхгүй ч гэсэн худалдаанд гарах хугацаа нь болсон байх гэж таамаглаж байна. 

Мини HomePod

Жижиг, хямд үнэтэй HomePod нь Apple-ийн зах зээлд гаргахаар ажиллаж байгаа бүтээгдэхүүний нэг яах аргагүй мөн. 

Apple энэ намар шинээр жижиг хэмжээтэй HomePod‌ гаргах гэж байгаа хэмээн Блүүмбэрг мэдээлсэн. 10 сарын энэхүү эвент цаг хугацааны хувьд тохирч байгаа. Мөн Apple энэ долоо хоногийн эхээр өөрийн веб хуудас дээрээ бусад компаниудын спикерүүдийн борлуулахаа зогсоосон нь шинэ бүтээгдэхүүний нээлтийн бэлтгэл ажилдаа орж байгааг харуулж байж магадгүй юм.

Шинэ Mac

Энэ жагсаалтад багтсан бусад зүйлсээс ялгаатай нь Apple энэ онд багтаан Apple Silicon / ARM Mac буюу өөрийн процессортой Mac-ийг нь худалдаанд гаргах болно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Apple оны эцсээр буюу 11, 12-р сард шинэ бүтээгдэхүүн зарлах магадлал багатай. Тиймээс та дараа 7 хоногийн үйл ажиллагааны үеэр өөрийн гэсэн онцгой процессортой шинэ Mac нь ямар үнээр, ямар үзүүлэлттэй гарахыг сонирхоорой.