Цаг үеийн мэдээ

“Жаст” группын захирал асан Ш.Батхүү нарт холбогдох гэм буруугийн шүүх хурал ес дэх өдрөө үргэлжилж байна. “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 104 сая ам.долларын зээл гаргуулсан хэргийг 2013 оноос хууль хяналтынхан шалгаж байгаа юм. Долоон жилийн турш шалгаж буй уг хэргийн шүүх хурал товлосон цагтаа эхлэлгүй удаа дараа хойшилсоор байна. ШЕЗ-өөс шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн шүүн таслах ажлын дүн мэдээг энэ сарын 13-нд танилцуулах үеэр “Жаст группын захирал асан Ш.Батхүүгийн хэрэг долоо дахь удаагаа үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар эд мөрийн баримтыг шалгах үйл явц үргэлжилж байна. Тиймээс энэ долоо хоногтоо багтаад шийдвэр гарах болов уу гэж харж байна” гэлээ.