Цаг үеийн мэдээ

Нийслэлийн ИТХ-ын 45 гишүүнээс 34 нь МАН-ын нэр дэвшигч байгаа бол АН-аас 8, ХҮН-аас 3 хүн сонгогдож үнэмлэхээ гардан авлаа. 

Ж.Батбаясгалан: Зардлуудаа яаж хэмнэж болох вэ гэдэгт бүгд анхаарч ажиллах  хэрэгтэй : Тал нутгийн цахим мэдээлэлийн сайт

Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан: 

“НИТХ-ын ээлжит сонгууль амжилттай болж өнгөрлөө. Өнөөдөр СЕХ албан ёсны хуралдаан хийж тогтоол гарган үнэмлэхээ гардуулж өглөө. Үндсэндээ ирэх дөрвөн жил иргэдийн итшэлийг алдалгүй ажиллах үүрэгтэй 45 төлөөлөгч бүрдлээ. Элдэв талцал гаргалгүй бүх намууд хамтарч ажиллах ёстой. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийн хямралыг ямар шат дараалалтай шийдвэрлэх гэдгээс эхлээд хийх ажил бид 45 төлөөлөгчид маш их байгаа" гэв.

ikon.mn

ХҮН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга:

“Манай намын хувьд нийслэлийн асуудлыг шийдвэрлэх 5 цогц зорилтыг тавьж байгаа. Хамгийн эхэнд түгжрэлийн асуудлыг тавьж байна. Санасандаа хүрэхүйц амжилт гаргаагүй ч бид гурав гучин хүн шиг чармайлт гарган хичээж ажиллах болно" гэлээ.

ХҮН: Хотын даргад П.Наранбаярыг дэвшүүлнэ

Нийслэлийн намын хорооны дарга П.Наранбаяр:

Бид маш идэвхитэй сөрөг хүчин байх болно. Ард түмний дуу хоолой байх болно,төсвийг тодорхой ил тод, нээлттэй байлгах болно. Аль ч намтай эвсэхгүй, нам дотроо хагаралдахгүй, зөвийг эвдлэхгүй дэмжих болно” гэсэн юм.