Цаг үеийн мэдээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/64 дугаартай “Тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүрийг илрүүлэх урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй Галт сафира, Үйжин, Ачит дент, Бэр цэцэг дент шүдний эмнэлгүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийхэд тусгай зөвшөөрөлгүй цацрагийн үүсгүүр ашигласан зөрчил илрээгүй байна. 

Тус шүдний эмнэлгүүдэд цаашид рентген оношилгооны аппаратыг тусгай зөвшөөрөлтэйгээр ашиглах тухай болон шилэн хяналтын цахим системийг хэрхэн ашиглах талаар зөвлөгөө мэдээллийг өгч ажиллажээ.

Эх сурвалж: МХЕГ