Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын найман цагаан улаан бич өдөр

Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна

Наран ургах, шингэх: 07.19- 17.55

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй 

Суудал: Гал

Аргын тооллын 10 сарын 20, Ангараг гараг. Билгийн тооллын 4, Эрхтний тэнгэрт одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 07 цаг 19 минутанд мандаж 17 цаг 55 минутанд жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хяруу унах улирал 04 цаг 30 минутанд эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие, эрхтний хүч сайжирна.