Цаг үеийн мэдээ

Тайваний Үндэсний хааны ордон музейн зүгээс зохион байгуулж буй “Монгол сар” цуврал арга хэмжээний хүрээнд энэ амралтын өдрүүдэд олон төрлийн үзэсгэлэн, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн толилуулав. Тухайлбал Монгол бүжгийн жүжиг, Монгол сүүтэй цай чанах аргачлал, Монгол хэл болон үндэсний бүжиг заах гэх мэт гайхалтай үйл ажиллагаануудыг хөтөлбөртөө шингээсэн юм.

10-р сарын 18-ны өдрийн үдээс хойш Үндэсний хааны ордон музейн өмнөд кампуст “Алтан ургийн хааны өргөө” хэмээх Чингис хааны гайхамшигт, домогт амьдралыг тусган харуулсан Монгол бүжгийн жүжгийг туурвисан ба уг бүжгийн жүжиг нь 2018 онд Ази Номхон далайн бүжгийн тэмцээнээс алтан медаль хүртсэн билээ.

Мөн 10-р сарын 16-ны өдрөөс 10-р сарын 18-ны өдрүүдийн хооронд “Чин гүрний үеийн Түвдийн буддизмын Гэлүг урсгалын онцлог шинж чанарууд”, “Монгол хөгжмийн найр-Монголын биет бус соёлын өв”, “Монгол наадам”, “Монгол сүүтэй цай чанах аргачлал ба туршлага”, “Монгол үндэсний бүжиг заах” болон “Хамтдаа Монгол хэлээр ярьцгаая” зэрэг лекц болон соёлыг танин мэдүүлэх үйл ажиллагаа зохион байгуулснаар хүрэлцэн ирсэн Тайвань иргэдэд Монголын үндэсний уламжлалт өв соёл болон урлагийн онцлогийг таниулж, тэдэнд олон талт мэдээлэл олгож буй хэрэг юм.

Тайваниас Монгол улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө “Тайваний Үндэсний хааны ордон музейд Чингис хааны хөрөг зураг болон 「Хубилай хааны анд мордсон нь хөрөг зэрэг Монголын эзэнт гүрний соёлын үнэт дурсгалууд хадгалагддаг. Одоогийн байдлаар МУ-д Чингис Хаан ордны музейн барилгын ажил  хурдацтай явагдаж байгаатай холбогдуулан Тайвань орон МУ-тай түүх соёлын салбарт үргэлжлүүлэн хамтарч ажиллахдаа таатай байх болно” хэмээн санал бодлоо илэрхийлэв.