Цаг үеийн мэдээ

Нийслэлийн 381  жилийн ойн өдрийг тохиолдуулан Төрийн далбаа Нийслэлийн тугийг мандуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ёслолын ажиллагаанд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ж.Батбаясгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон НИТХ-ын тэргүүлэгчид, төлөөлөгчид болон нийслэл хотын үе үеийн удирдлагууд байлцав. 

Төрийн болон Нийслэлийн далбааг мандуулах ёслолын ажиллагаанд Төрийн хүндэт харуул, Зэвсэгт хүчний үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, найрал дуучид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Эх сурвалж : Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс