Цаг үеийн мэдээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консепсионыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол, Куба улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн мэндийг харилцан дэвшүүлж, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо. Эрдэмтэн судлаачдын хамтарсан баг бүрдүүлж тодорхой чиглэлээр судалгааны ажил төсөл хэрэгжүүлэх, багш оюутныг чадавхжуулах богино хугацааны солилцооны хөтөлбөр зохион байгуулах, хоёр улсын их сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах талаар харилцан санал солилцож, энэ чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тогтлоо.