Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын зургаан цагаан улаагчин хонь өдөр

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 07.36-17.36

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Огторгуй

Аргын тооллын 10 сарын 31, Санчир гараг. Билгийн тооллын 15, Шийдэм одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран 07 цаг 36 минутанд мандаж 17 цаг 36 минутанд жаргана. Тухайн өдөр туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.