Цаг үеийн мэдээ

Намрын адаг өлзийт улаан нохой сарын нэг цагаан хар хулгана өдөр

 

Үс засуулвал: Өлсөж ундаасна

 

Наран ургах, шингэх: 07.43-17.28

 

Барилдлага: Үл зохилдох

 

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

 

Суудал: Гал

 

Аргын тооллын 11 сарын 5, Бархасвадь гараг. Билгийн тооллын 20, Хэрцгий охин одтой, хар хулгана өдөр. Өдрийн наран 07 цаг 43 минутанд мандаж 17 цаг 28 минутанд жаргана. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянуур хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлгө тавих,  морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.