Цаг үеийн мэдээ

Улаанбаатарын цагаар өнөөдөр 11.01 цагт 5,4 магнитудын хүчтэй хөдлөлт болжээ. Мэдээллийг тодруулбал,  Сэлэнгэ аймгийн Хүдэр сумаас зүүн зүгт 100 км-ийн зайд 5,4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл Сэлэнгэ, Дархан-Уул аймагт мэдрэгдсэнээс гадна Улаанбаатар хотод мөн мэдрэгдсэн байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн хэмжээ дундаас дээш түвшинд байсан талаар Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээлжээ.