Цаг үеийн мэдээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт  310 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 237-н  зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирсон байна.

2020.11.05-ны өдрийн 01:01 цагийн орчимд СХД-ийн 4 дүгээр хороо Арвай үндэс худалдааны төвийн хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Toyota Prius маркийн 2 автомашин, Toyota Sai маркийн автомашинуудтай мөргөлдөж, жолооч 32 настай, эрэгтэй А-н амь нас хохирсон.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 46 жолоочийг илрүүлж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 112 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцож ажилласан.

 Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.