Цаг үеийн мэдээ

АН-ын Их хурал энэ сарын 16-ны өдөр болно. Ардчилсан нам энэ удаагийн Их хурлаар намын даргаа сонгохоос гадна намын дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх юм. 

Ардчилсан намын даргад УИХ-ын гишүүн асан, Соёл, спортын сайд асан Ц.Оюунгэрэл, УИХ-ын гишүүн асан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин,  МҮХАҮТ-ын захирал О.Амартүвшин нар өрсөлдөх ажээ.