Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас ээлжит 17.00 цагийн мэдээллийг хийж байна. Энэ үеэр

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Дорноговь, Орхон, Дархан-Уул, Говьсүмбэр, Улаанбаатарт өвчлөлийн тохиолдол бүртгэгдээгүй. Харин Сэлэнгэ аймагт 21 тохиолдол нэмж бүртгэгдэж тус аймагт бүртгэгдсэн нийт тохиолдлын тоо 95 болж, улсын хэмжээнд халдварын тохиолдлын тоо нийт 629 боллоо. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Мандал суманд хоёр том голомт байна" гэв.