ЭМЯ-наас өнөөдөр /2020.11.25/ 11.00 цагт коронавирусний цаг үеийн ээлжит мэдээллээ хүргэлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа : " Нийт 3301 хүнд шинжилгээ хийлээ. Манай улсад 27 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт батлагдсан тохиолдлын тоо 699 боллоо. Дотоодын нийт халдвар 262 боллоо.
Улаанбаатар- 6 тохиолдол шинээр бүртгэгдэж нийт 60
Сэлэнгэ- 20 тохиолдол шинээр бүртгэгдэж 144
Дорноговь аймагт- тус аймгийн Айраг суманд 1 тохиолдол шинээр бүртгэгдсэн
Дархан-Уул, Орхон аймаг, Говьсүмбэр аймгуудад шинээр халдвар илрээгүй" гэлээ.