Цаг үеийн мэдээ

ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс Коронавируст халдвар (Ковид19)-ын тархалтыг хязгаарлах зорилгоор төрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотой иргэдийн хүлээлт, санаа бодлыг тандах зорилгоор судалгааны санал асуулгыг иргэдийн дунд явуулж байгаа юм.

Энэ асуулгыг бөглөхөд гурван минут зарцуулна. Таны фэйсбүүк хаягийн талаарх мэдээлэл бүртгэгдэхгүй тул иргэн та асуулт бүрт бодитой, нээлттэй хариулж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг хүсч байна.

Санал асуулгад https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc1gKnhbIZboZcYfSDPe-TyVa2oq4CcrT6n6xh5ZByaf8Kz9A/viewform линкээр орж оролцох боломжтой гэж ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын хүрээлэнгээс мэдээллээ.