Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын хойд нутгийн Өвөр Монголын өөртөө засах орны Манжуур хотод лхагва гарагт “COVID-19”-ийн дотоодод халдварласан есөн тохиолдол илэрлээ гэж тус бүс нутгийн Эрүүл мэндийн хороо өнөөдөр мэдээллээ.

Тухайн хугацаанд халдварын шинж тэмдэггүй нэг, сэжигтэй нэг тохиолдол тус тус илэрчээ. Мөн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 443 хүн эмнэлгийн хяналтад байгаа аж. Манжуурын 203 326 оршин суугчид нуклейн хүчлийн шинжилгээ хийсний дараа халдварын шинэ тохиолдлууд илэрсэн байна.

Өнөөдрийн байдлаар Манжуурт дотоодод халдварласан 11, шинж тэмдэггүй нэг, сэжигтэй хоёр тохиолдол эмчилгээ хийлгэж байна. Мөн шинээр илэрсэн тохиолдлууд хаанаас халдвар авсныг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.