Цаг үеийн мэдээ

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан цахимаар явагдаж байна.

Хуралдаанаар: 

1.  Нийслэлийн хэмжээнд Коронавируст халдвар (COVID-19) –ын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээлэл танилцуулга

2. “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн  төслийн тухай

3. “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөл”-ийн тухай

4. Нийслэлийн 2021 оны төсөв батлах тухай

5. Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийн тухай

6. Нийслэлийн өмчөөс 2021 онд  хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай гэх мэт зургаан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ.