Цаг үеийн мэдээ

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосонтой холбогдуулан иргэд идэш хоолоо татан авч чадахгүй, малчид мал махаа борлуулах боломжгүй байдалд ороод байгаа билээ.

Ард иргэдийнхээ хоол хүнсийг тасалдуулахгүй, малчдынхаа мал махыг нь борлуулах, мөн аймаг сумдын хүнсний хэрэгцээг тасалдуулахгүй байлгах үүднээс Говь-Алтай аймаг санаачилж өнөөдөр Улаанбаатар хотод суугаа Говь-Алтайчуудын өвлийн идшийг хүргэх "Хүргэлтийн цуваа"-г хөдөлгөсөн байна. 

Цуваа нь 17 сумын 31 машинаар 3000 орчим өрхийн 300 тонн махыг хүргэхээр явж байна. Хүргэлтийг УОК-оос гаргасан заавар журмын дагуу, ариутгал халдваргүйтгэл болон бусад холбогдох шаардлагад нийцүүлэн зохион байгуулж байна. 

Хүргэлт маргааш Улаанбаатар хотод очих бөгөөд 1 р хороолол Хархорин захын баруун талын Барс-2 худалдааны төв дээр УОК-оос зөшөөрөгдсөн цагийн дагуу 22:00-10:00 цагийн хооронд түгээлт хийнэ.