Цаг үеийн мэдээ

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын таван шар хөхөгчин гахай өдөр

Үс засуулвал: Жаргал ирнэ

Наран ургах, шингэх: 08.17-17.03

Барилдлага: Түлэх

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Хий

Аргын тооллын 11 сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 13, Гоё хүүхэн одтой, хөхөгчин гахай өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутанд мандаж 17 цаг 03 минутанд жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.