Цаг үеийн мэдээ

ЭМЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

- Халдвар авсан 11 эмч, сувилагч яагаад халдвар авсан бэ? Хамгаалалтын хувцас, хэрэгслийг дутуу хэрэглэв үү? гэх сэтгүүлчийн асуултанд

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Коронавирусийн халдвар бүтгэгдсэн тохиолдолд эмнэлгийн ажилчид олноороо халдвар авах тохиолдлууд гарч байна. Судалгаагаар халдвар авсан хүмүүсийн 14%-д нь эмнэлгийн ажилчид байна гэх статиск судалгаа байна. Өвдөх ёстой гэсэн үг биш. Эмнэлгийн ажилчид халдвар авах эрсдэлтэй. Үүний улмаас халдвар авсан. Эмчилгээнд ороод эдгээд эхнээсээ гарсан" гэв.