Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2020.11.28/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Эмч, эмнэлгийн ажилтан өвдөх эрсдэл их байна. Халдварын нөхцөл байдал амаргүй байна. Нууц үеийн хугацаа 14 хоног байна. Анх халдвар бүртгэгдснээс хойш нэг үеийн нууц хугацаа дуусаж байна. Хяналтын 14 хоногийн хугацаанд хөл хориогоо сулруулахгүй байхыг хэлж байна. Мэргэжлийнхээ дагуу 14 хоног сунгах саналаа өгсөн. Өнөөдөр эсдлийн үнэлгээг дахин хийнэ" гэж тодотголоо.