Цаг үеийн мэдээ

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд “Таван толгой түлш” ХХК онцгой горимд үйлдвэрлэл, нөөцлөлт, түгээлт, нийлүүлэлт, зорилтот бүлгийн өрхөд түлш тараах ажлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд 243 борлуулалтын цэгт 1824 тонн сайжруулсан шахмал түлш тээвэрлэж, дундын баазуудад 547 тонн түлшний дүүргэлт хийжээ. Уг тээвэрлэлтийг 22 тээврийн компанийн 189 машинаар зөөвөрлөсөн байна. Мөн зорилтот бүлгийн өрхүүдэд 485 тонн сайжруулсан түлшийг олгожээ.

НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс