Архангай аймгийн Батцэнгэл суманд Covid-19-ийн хоёр тохиолдол батлагдлаа. Тодруулбал аав, хүү хоёрын PCR шинжилгээний хариу эерэг гарчээ.

Хүүгийн аав энэ сарын 15-ны өдөр хүнс тээвэрлэлтийн машинаар Архангайд очсон байна. Улмаар хүүдээ халдвар тараасан нь тогтоогджээ. Одоогоор аав, хүү хоёрын ойрын хавьтлуудыг олж тусгаарлах ажлуудыг зохион байгуулж байгаа аж.

Монгол Улсад Covid-19 төмөр зам дагасан таван аймаг (Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь), нийслэл Улаанбаатар хотод кластер байдлаар бүртгэгдээд байсан бол Архангай аймагт халдвар нэмэгдлээ.

Таны сурталчилгаа