Цаг үеийн мэдээ

Өвлийн тэргүүн улаагчин гахай сарын хоёр хар шар бар өдөр

Үс засуулвал: Өвчин ирнэ

Наран ургах, шингэх: 08.21-17.02

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 12 сарын 1, Ангараг гараг. Билгийн тооллын 16, Гөрөөсөн толгой одтой, шар бар өдөр. Өдрийн наран 8 цаг 21 минутанд мандаж 17 цаг 02 минутанд жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлдэлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номыг үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахадад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, морь, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.