Цаг үеийн мэдээ

Хорих байгууллагад:

Хариу арга хэмжээний 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан сургах

Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөтэй байх

Ковид-19-ийн тухай мэдээлэл тогтмол өгөх

Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх

Амны хаалт зүүх,гараа савандаж угаах нөхцөлөөр хангах

Хүн хоорондын зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх

Агаар сэлгэлт хийх

Агаарт гаргах, дасгал хөдөлгөөн хийх цагийг аль болох уртасгах

Хувцас, хөнжил, гудас, гар нүүрийн алчуур, цагаан хэрэглэлийг наранд тавих

Ор, ширээ, сандлыг зайтай байрлуулах

Ажлын байр, хоолны газар, ариун цэврийн өрөө, нийтийн халуун усны газрыг 1л усанд 25мл белизнатай уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх

Ажилчдын автобус, багаж төхөөрөмжийг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх 

Ээлжээр, цөөн тоогоор хооллох 

Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах

Эргэлтийг утас болон цахимаар хийх боломж бүрдүүлэх

Илгээмжийн сав, баглаа боодлыг савантай усаар угаах, халдваргүйжүүлэх

Ачаалал бага өгөх, эрт унтуулах

Коронавируст халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил байршуулах

Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119, 80086829 дугаарт хандах

Хүмүүжигч:

Гадны хүмүүстэй уулзах үед амны хаалт зүүх

Гараа савандаж угаах

Хүн хоорондын зай барих

Шууны дотор тал руу ханиаж, найтаах

Гар барихгүй, тэврэлдэхгүй байх