Цаг үеийн мэдээ

Холбооны хамгаалалтын алба (FSO) -ны ажилтан Кремльд үүрэг гүйцэтгэж байхдаа амиа хорлосон талаар эх сурвалжууд мэдээлж байна.

33 настай Михаил Захаров FSO-д 12 гаруй жил ажилласан. Сүүлийн жилүүдэд - Хувийн хамгаалалтын газрын 5-р хэлтэст тусгай ажиллагааны аюулгүй байдлыг хангахад шууд оролцоотойгоор ажиллаж байжээ.

Михаил 11-р сарын 29-ний өдөр ажил дээрээ байсан, хамгийн сүүлд сошиалд өөрийн хуудаснаа 22:46 минутад  орсон бөгөөд 5-р хэлтсийн жижүүр 23:30 минутад эмч дуудсан ч тэрээр нас барсан байдалтай байжээ.

Зарим эх сурвалжууд амиа хорлосон албан хаагч  Ерөнхийлөгчийн хувийн аюулгүй байдлыг хариуцдаг ангид алба хашиж байсан гэв.

 Түүний амиа хорлох шалтгаан нь "хувийн асуудал" байсан бөгөөд ажил албатай огтхон ч хамаагүй" гэсэн мэдээллийг өгөөд байгаа юм. 

Энэ хэргийг шалгах ажил үргэлжилж байна. 

Эх сурвалж: MK.RU