Цаг үеийн мэдээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ, ХӨСҮТ-ээс мэдээлэл хийж байна. /2020.12.01/

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө.

"Өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын улмаас хэвтэн эмчлүүлж буй иргэдээс зургаан хүний биеийн байдал  маш хүнд гэсэн статустай байна. Гэхдээ эдгээр хүмүүс коронавирусний өвчлөлийн улмаас биш архаг суурь өвчтэй, даралт ихтэй, зүрх судасны өвчтэй хүмүүс байна. Коронавирус цусыг их өтгөрүүлдэг гэсэн мэдээлэл их бичигдэж байгаа шүү дээ. Цус харвасан,  саажилттай хүн коронавирусний халдвар авсан учраас эмчлэгдэж байна. Мөн чихрийн шижин өвчтэй хүмүүс халдвар авч, эмчилгээ хийлгэж байна. Халдвар авсан хүмүүсийн 30 хувь нь уушгины хатгаатай байгаа. Сүүлд гурван хүн аппаратанд орж, уушгины нэвчдэс нь  шимэгдээд сайжирч байгаа. Олон мянган хүнээс шинжилгээ авч байгаа учраас ачааллыг зөв зохицуулах хэрэгтэй байгаа. Иргэд шинжилгээний хариугаа авахад бэрхшээл учирч байна. Иргэд сорьцын тэмдэглэл дээр өөрийн мэдээллээ бичихдээ гаргацтай бичих хэрэгтэй байна" гэв.