Цаг үеийн мэдээ

Энэ сараас иргэдийг коронавирусний вакцинд үнэгүй хамруулж эхэлнэ гэж Туркийн Эрүүл мэндийн сайд Фахреттин Коджа  мэдэгджээ.  Вакцинжуулалтыг эмнэлгийн ажилтнуудаас эхлүүлэх аж. 

Туркийн Засгийн газар БНХАУ-д үйлдвэрлэсэн Sinovac Biotech вакциныг авч ажлыг 12 дугаар сард эхлүүлэх бөгөөд эхний ээлжинд 50 сая тунг вакцин нийлүүлэх хэлэлцээр байгуулсан байна. 

Харин тус вакцинаас өөр вакцин хийлгэхийг хүссэн иргэд өөрсдийн зардлаар хийлгэх шаардлагатай болно. 2021 он гэхэд Турк улс вакцин үйлдвэрлэж иргэдээ вакцинжуулах бүрэн боломжтой талаар Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

Эх сурвалж: Риа.ру