Цаг үеийн мэдээ

Coronavirus: Ireland at 'tipping point' as Covid-19 cases rise - BBC NewsХорио цээрийн хязгаарлалтыг аажмаар сулруулах төлөвлөгөө Ирландад мягмар гаргаас хэрэгжиж эхэлнэ. Нэг сар гаруй хаалттай байсан барааны дэлгүүрүүд, музей, үсчин, фитнес клубүүд, номын сангууд дахин ажиллаж эхлэх бөгөөд сүм хийдүүд үйл ажиллагаагаа сэргээх юм. Түүнчлэн иргэдийн хөдөлгөөнд тавьсан хязгаарлалтыг сулруулж, мужуудаар аялахыг зөвшөөрсөн байна.Happy New Year 2020 | Happy new year fireworks, Christmas in ireland,  Christmas in australia

Ирландын сайд нарын танхимаас 11 дүгээр сарын 30-нд зарласан төлөвлөгөөний дагуу ресторан, уушийн газрууд 12 дугаар сарын 4-нөөс ажиллаж эхэлнэ. Зөвхөн ундаа худалддаг газрууд хүргэлтийн үйлчилгээ үзүүлнэ.

12 дугаар сарын 18-наас нэгдүгээр сарын 5-ны хооронд иргэдэд зул сар, шинэ жилийн баярыг тэмдэглэх боломж олгох үүднээс хязгаарлалтыг нэмж сулруулахаар болсон байна. Энэ хугацаанд улс орон даяар чөлөөтэй зорчих боломжтойгоос гадна, гурваас илүүгүй гэр бүл нэг дор цуглаж баяр тэмдэглэхийг зөвшөөрчээ.