Цаг үеийн мэдээ

 Таны зүрх ӨВДДӨГ үү? 

- Зүрх судасны өвчлөлийн шалтгаан 

- Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

- Зовиуртай үед хаана хандаж, ямар эмчилгээ хийлгэх талаар "Хүмүүнмед" эмнэлгийн захирал Монгол улсын Гавьяат эмч, зөвлөх зэргийн эмч Г.Дэжээхүү, АУ-ны доктор, зөвлөх зэргийн эмч Д. Нарантуяа нар зөвлөж байна.

Хүмүүнмед эмнэлэгт зүрх судасны нарийн мэргэжлийн зөвлөх зэргийн эмч нар үзлэг оношлогоо, эмчилгээ хийдэг ба зүрхний цахилгаан бичлэг /холтер/ 24 цаг 48 цагаар, артерийн (цусны) даралтыг 24 цагийн бичлэгийг хийдэг.  Энэхүү оношлогоогоор зүрхний хэм алдагдал, дамжуулах системийн өөрчлөлт, зүрхний ишеми (тэжээлийн дутагдал), нойрон дундахи түгжирч хухирахыг тоогоор нь гаргах, цусны даралтын хэлбэлзэл, даралтны эмийг хэрхэн хэрэглэх, тун болоод хэрэглэх цаг зэргийг  тодорхойлдог. Мөн зөвлөх зэргийн цолтой нарийн мэргэжлийн эмч нар хамгийн сүүлийн үеийн кристалл датчиктай өнгөт эхогоор зүрх, дотор эрхтэнг оношлодог юм байна.  

Хүмүүнмед эмнэлэг нь эрүүл энхийн манаанд бат зогсох тангарагдаа үнэнч хандан яаралтай эмнэлэгт хандах шаардлагатай хүмүүстээ халдвар хамгааллын өндөржүүлсэн бэлэн байдлыг ханган ажиллаж иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэж байна. 

Зүрх судасны өвчлөлийн хувьд цаг хугацаа алдах нь том эрсдэл дагуулдаг тул та бүхэн зүрх судасны өвчлөлтэй холбоотой мэдээллийг эмнэлгийн 1900-2103 лавлах утаснаас авах боломжтой ба эмнэлгийн 9303-2023, 8811-1947 дугааруудаас мэдээлэл авах боломжтой.